Диэй мэдээ алдуулалтын FAQ
Safe Anesthesia Center
Аюулгүй хагалгааг эрхэмлэгч Диэй эмнэлгийн аюулгүйн мэдээ алуулах систем
Аюулгүй хагалгааг эрхэмлэгч Диэй эмнэлгийн аюулгүйн мэдээ алуулах систем
plastic DA surgery
Дээрх хоёр нь бүх биеийг ухаан санаа, мэдрэмж, хөдөлгөөн болон эсэргүүцэх хөдөлгөөнгүй болгох ба бүтэн наркоз нь тодорхой хэмжээний цочрол өгсөн ч сэрэхгүй амьсгалгүй болсон үе шат юм.
Бүтэн наркоз хийхэд ашигладаг амьсгалын газ болон эм тарианаас болж тархины эс гэмтдэг гэж санаа зовох хүн их байдаг ч хагалгааны явцад мэргэжлийн эмч зүрх уушгины үйл ажиллагаа, тархины эсийн хэвийн ажиллагааг барьж байдаг учир тархинд шууд байдлаар ямар нэгэн нөлөө өгдөггүй.
Мэдээ алдуулалтанд нөлөө үзүүлэх эм тарианд спирт болон унтуулах эм, сэргээгч эм гэх мэт байдаг. Дээрх эм тариаг байнга хэрэглэдэг бол мэдээ алдуулах чадвар муудах ч архи даах чадвар мэдээ алдуулалтад нөлөө үзүүлэхгүй.
Халуурах юмуу найтаах нь ханиад юмуу бусад өвчний шинж тэмдэг бөгөөд амьсгалын замын үрэвсэл, хатгаа зэрэг хавсрах магадлалтай учир унтуулгатай хагалгааг хойшлуулах нь дээр байдаг.
Уруулын будаг болон хумсны будаг нь мэдээ алдуулалтанд нөлөө өгөхгүй. Гэхдээ мэдээ алдуулалтын явцад хүчил төрөгчийн хэмжээг уруулын шинж тэмдэг болон хөл гаранд хийдэг аппартаар хэмждэг учир урууланд тод будаг түрхэх юмуу хумсны будагтай байх нь хүчил төрөгчийн хэмжээг шалгах боломжгүй болгодог учир хагалгааны өмнө бүрэн арилгаж ирэх хэрэгтэй.
Бүтэн наркозны өмнө хоол хорих хэрэгтэй. Юм идвэл ходоодонд байгаа хоол хүнс буцаж гараад амьсгалын зам тагларах магадлалтай учир
хагалгаанаас 8 цагийн өмнө хоол хорих ёстой байдаг.